Трампыг дахин сонгох эсэхийг шийдвэрлэнэ
Өнгөрсөн онд дэлхий дахинд олон онцлох үйл явдал болж өнгөрсөн. Харин энэ онд болох үйл явдлын талаар олон улсын цахим хуудаст бичсэнийг танилцуулъя.
1.АНУ-ын сонгууль
-АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд ерөнхийлөгч Доналд Трамп дөрвөн жилийн хугацаагаар дахин сонгогдох эсвэл энэ албан тушаалд өрсөлдөж байгаа Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хэн нэг нь Цагаанд ордонд түүний байр суурийг эзлэхийг шийдвэрлэх сонгууль болно. Түүнээс гадна үндсэн үйл ажиллагааны хүрээнд энэ жилийн ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хийнэ. Тиймээс богино хугацаанд АНУ-ын улс төрийн бодлого мэдэгдэхүйц өөрчлөгдөх боломж байгаа аж.
2.Брекситийн гэрээ
-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон сонгуулийн дараа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг парламентын ихэнх гишүүн дэмжсэн билээ. Тиймээс Их Британи энэ сарын 31-нд Европын холбооноос гарахаар болсон. Холбооноос гарах арга хэмжээг эхэлснээр талуудад ирээдүйн харилцааны талаар тохиролцоход 11 сарын хугацаа олгох юм байна.
3.Дэлхийн хамгийн том техникийн хэрэглээний үзэсгэлэн худалдаа 2020
-Лас Вегасын Конвенцийн төвд энэ жилийн дэлхийн хамгийн том техникийн хэрэглээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 7-10-нд болно. Гэхдээ зарим тоног төхөөрөмжийг өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсныг цахим хуудаст сануулж бичжээ.
4.Пуэрто Рико, Бүгд найрамдах Доминикан улс, Венесэулд орон нутгийн сонгууль болно
-Ерөнхийлөгч Рикардо Росселио албан тушаалаасаа огцорсноос хойш жилийн дараа үймээн дэгдсэн билээ. Тиймээс арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа Ванда Васкесийн оронд хэнийг сонгох талаар шийдвэрлэх сонгуулийг хийх юм байна. Харин Бүгд найрамдах Доминикан улсад тавдугаар сард сонгууль болно. Түүнээс гадна Венесуэлд арванхоёрдугаар сарын сүүлчээр парламентын сонгууль болох юм байна.
5.Барууны хүчнийхэн засгийн эрхийг барина
-Гуравдугаар сарын1-нээс барууны хүчний гишүүн Луйс Альберто Лакалье Поу 15 жил Засгийн эрхийг барьсан зүүний хүчний Өргөн фронт эвслээс нэр дэвшиж ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашсан Табаре Васкесийн дараа ерөнхийлөгчийн албыг хашихаар болжээ. Уругвайн ард түмэн Луйс Альберто Лакалье Поуг сонгосноор улс төрийн бодлогод эргэлт хийхээр шийдвэрлэсэн байна.
6.Америкийн цом 2020
-Энэ жилийн Америкийн цом хөлбөмбөгийн тэмцээн шинэ баг бүрэлдэхүүнтэй болж байна. Түүнээс гадна Аргентин, Колумби улс анх удаа А,В хэсэгт багтаж тоглох аж. Тэмцээний нээлт Буэнос-Айресийн Монументал цэнгэлдэх хүрээлэнд Чили, Аргентинийн шигшээ багийн тоглолтоор эхлэх юм байна. Харин аваргын цомын төлөөх тоглолт зургадугаар сарын 12-нд Колумбийн Барранкилья хотод болно. Тэмцээнд оролцох А хэсэгт Аргентин, Австрали, Уругвай,Чили, Парагвай, В хэсэгт Колумби, Бразил, Катар, Венесуэл, Эквадор, Перугийн шигшээ баг багтжээ.
7.Европын цом 2020
-Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн чухал үйл явдал “Европын цом” тэмцээн зохион байгуулалтаа шинэчилсэн байна. Тодруулбал, тэмцээн энэ тивийн 12 орны хотод болох бөгөөд аваргын цомын төлөө 24 баг өрсөлдөнө. Европын цом тэмцээн долдугаар сарын 12-нд өндөрлөх аж.
8.Токиогийн олимп 2020
-Энэ спортын чухал үйл явдлын нээлт Японы нийслэл Токио хотод долдугаар сарын 24-нд болно. Харин хаалтын ажиллагаа наймдугаар сарын 9-нд болох бөгөөд 33 спортын төрөлд олон орны тамирчид өрсөлдөх юм байна. Мөн энэ хотод наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл паралимп зохиогдоно.
9.Нар бүтэн хиртэнэ
-Нар хиртдэг байгалийн энэ үзэгдэл ойролцоогоор 375 гаруй жил болж байж тохиодог байна. Арванхоёрдугаар сарын 14-нд болох нар бүтэн хиртэх үзэгдэл нь одон орны салбарт тохиох нэг чухал үзэгдэл бөгөөд Аргентинийн Неукен хот, Рио Негро мужаас харах боломжтой аж. Мөн Латин Америкийн Чили, Болив, Уругвай, Парагвай улсад харж болох юм байна.
10.Боливт энэ онд ерөнхийлөгчийн сонгууль дахин болно
-Боливийн ерөнхийлөгч Эво Моралес бараг 14 жил гаруй Засгийн эрхийг барьсны дараа өнгөрсөн аравдугаар сард түүнийг дахин сонгосны дараа дэгдсэн улс төр, нийгмийн хямралын улмаас огцорсон юм. Гэхдээ сонгуулийн комисс сөрөг хүчнийхэн луйвардсан гэж мэдэгдсэн ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх гуравдугаар сард болно гэж тооцоолсон байна.
11.Дэлхийн хамгийн том цамхгийг барьж дуусгахаар болжээ
Саудын Арабад 2013 оноос барьж эхэлсэн 1000 гаруй метрийн өндөртэй дэлхийн хамгийн том барилга болох Жедда цамхгийг 2020-2021 онд барьж дуусахаар төлөвлөж байгаа аж. Харин одоогоор Дубай хотын 828 метрийн өндөртэй “Бурж Халифа”цамхгийг дэлхийн хамгийн том барилга хэмээн тооцдог байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.3 БААСАН № 1 (6226)