Гадаад худалдааны нийт бараа эргэлт 12639.4 сая ам.долларт хүрчээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 12639.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 787.1 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт импортын зөрүү 1471.8 сая ам.доллараар эерэг гарсан байна. Монгол улс 2019 оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 76 улсад бараагаа экспортлож, 151 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.
2019 оны эхний 11 сард 2943.9 сая ам.долларын 34.8 сая тонн чулуун нүүрс, 1292.7 мянган тонн зэсийн баяжмал, 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш, боловсруулаагүй нефтийн экспорт 5997.9 мянган баррель буюу 334.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн 7464.5 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна.
Эх сурвалж: Olloo.mn
|