Эзгүйрсэн Чернобыль хотод гацуур засжээ

2019 оны 12 сарын 28

Украины Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарснаас хойш анх удаа Припять эзгүйрсэн хотын төв талбайд гацуур засжээ.

Нэгэн цагт 47 мянган оршин суугчтай байсан хот гурван км зайд орших Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 онд аймшигт осол гарснаас хойш эзгүйрсэн билээ.

Чернобылийн аялал жуулчлалын операторуудын холбооноос зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд хотын хуучин оршин суугчид төрөлх хотдоо ирж гацуур засаж, гэр бүлийнхээ гэрэл зургуудаар чимэглэжээ. Зарим нь цаг хугацаа өнгөрч буй ч хот үхээгүй, сэргэж буйн бэлэг тэмдэг болгон гацуурыг чимэглэхээр цаг авчирсан байна.

Чернобылийн аялал жуулчлалын компани Припять хот болон атомын цахилгаан станцыг тойрсон хориотой бүсийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед тус хот эргэн амь орж, дэлхийн өнцөг булан бүрээс тус хот, дэлхийн хөгжлийн чиглэлийг өөрчилсөн түүхтэй танилцахаар олон тооны жуулчид ирдэг болжээ.  

Эх сурвалж: Zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612098
12 эможи

Зочин
2019-12-28 13:56
keyboard_arrow_up