Япон гэр бүлийг хөнөөсөн Хятадын иргэнийг цаазаар авчээ

2019 оны 12 сарын 28

2003 онд япон гэр бүлийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Хятадын иргэнийг өнөөдөр /2019.12.26/ Японд цаазаар авчээ. Энэ тухай Хууль зүйн сайд Масако Мори хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Бүхэл бүтэн гэр бүлийн, тэр дундаа 8, 11 настай хүүхдүүдийн амь насыг шунахай сэдэлтээр харгис хэрцгий хөнөөсөн хэрэг үйлдэгдсэн.

Хэргийг нарийн судалж олон талаас нь авч үзсэний эцэст гэмт этгээдийг цаазаар авах ялыг гүйцэтгэх тушаалыг гаргалаа “гэж тухайн сайдын хэлэхийг NHK суваг дамжуулжээ.

Хятадын иргэн Вэй Вэй гэгч 2003 онд хоёр хятад оюутны хамт Фукуока хотод нэг гэр бүлийн дөрвөн гишүүнийг алж дээрэмдсэн аж. Вэй Вэй өөрөө Японы цагдаа нар баригдсан бол хамсаатнууд нь Хятад руу зугтаж амжсан ч тэндээ баривчлагджээ.

Вей Вейд цаазаар авах ялыг шүүх 2011 онд гаргасан байна. Японд цаазаар авах ялыг тэр даруй биш, харин шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдэн жилийн дараа гүйцэтгэдэг аж. Олон улсын хүний эрхийн байгууллагууд ингэх нь хүнлэг бус гэж үзэн Япон улсыг энэ шийтгэлээ цуцлахыг байнга уриалдаг аж.

Хуулийн дээд хэмжээ авсан хүн цаазлуулахаа олон жилийн турш хүлээдэг бөгөөд ялыг гүйцэтгэх өглөө нь мэддэг юм байна. Цаазын ялыг Японд дүүжлэх замаар гүйцэтгэдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612087
3 эможи

Зочин
2019-12-28 21:44
Харин ч зөв юм байна. Алуурчны ялыг хэдэн жилийн дараа гүйцэтгэнэ гэдэг нь яасан зөв санаа вэ, олон жил шаналж тамлагдаж яллах өдрөө хүлээнэ гэдэг хамгийн зөв шийтгэл
Зочин
2019-12-28 13:55
keyboard_arrow_up