Банкнаас дээрэмдсэн мөнгөө Зул сарын бэлэг болгон хүмүүст тараажээ
2019 оны 12 сарын 25
Энэ сарын 23-ны өдөр АНУ-ын Колорадо Спрингс хотод нэгэн хөгшин эр банк дээрэмдэж, дээрэмдсэн мөнгөө гудамжаар явж байсан хүмүүст Зул сарын бэлэг болгон тарааж өгсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, тэрээр цүнхнээсээ мөнгө гарган агаарт цацаж, “Зул сарын мэнд хүргэе” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд мэдүүлжээ.
Дараа нь дээрэмчин эр ойролцоох “Старбакс” кафе руу орж, цагдаа нар өөрийг нь ирж баривчлахыг хүлээсэн гэнэ.
Гэмт этгээд нь 65 настай Дэвид Уэйн Оливер гэгч болохыг Колорадо Спрингс хотын цагдаагийн газраас зарлажээ.
Эх сурвалж: bbc.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
611985
1 эможи
Зочин
2019-12-25 19:50
Зочин
2019-12-25 13:35
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс