ФОТО: В.Путин эх газартай Крымийг холбосон төмөр замын анхны зорчигч нь болов

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Оросын эх газрыг Крымын хойгтой холбосон Керченскийн хоолойг дамнуулан тавьсан гүүрний төмөр замын хэсгийг Даваа гариг  /2019.12.23/-т нээлээ. 

Харин Владимир Путин эх газартай Крымийг холбосон төмөр замыг нээж, анхны зорчигч нь болжээ. Тэрбээр “Энэ бол гүүр биш, харин гоо сайхны бүтээл байна” гэж бүтээн байгуулалтыг магтсан байна.

Arslan.mn

Крымийг зорьсон анхны зорчигч тээврийн галт тэрэг Даваа гарагийн үд дунд Санкт Петрбург хотоос гарсан бөгөөд 2,714 км зам туулж, 43.5 цагийн дараа Лхагва гарагт хойгийн хамгийн том хот Севастополь хотод хүрэх юм.

Крымын гүүр нь автозам болон төмөр замын гэсэн хосолмол урсгалтайгаар баригдсан. Автозамын хэсэг 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон юм.

Энэхүү гүүр нь Оросын гүүрний инженерчлэл, гүүрний хөгжилд түлхэц өгсөн бүтээн байгуулалт болсныг "Крымский мост" компанийн Хэвлэлийн алба онцлон тэмдэглэж байна. Гүүрний зураг төсөл, угсралт, технологийн шийдэл дан ганц орос инженер, барилгачдын ур чадвараар хийгджээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: yahoo.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611910
0 эможи

Зочин
2020-03-03 05:55
Зочин
2019-12-24 19:28
keyboard_arrow_up