ЭРДЭМТЭД: Кофе буруу хооллолтын сөрөг үр дагаврыг арилгаж чадна

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

Кофеин нь липидийн солилцоог сайжруулж, триглицеридуудын түвшинг бууруулдаг учир буруу хооллолтын сөрөг үр дагаврыг арилгаж чаддаг болохыг Иллинойсын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.

Тодруулбал,  тэд хархнууд дээр туршилт хийж, дөрвөн долоо хоногийн турш мате цайнаас гарган авсан кофеиныг хэрэглэсэн хархнуудыг кофеин хэрэглээгүй хархнуудтай харьцуулахад 16 хувиар бага жинтэй байсан бол өөх тос 22 хувиар бага байжээ.

Цаашид эрдэмтэд мате цай болон кофеин нь илүүдэл жин, таргалалт, бодисын солилцоо алдагдах явдалтай тэмцэхэд хэрхэн тус болохыг олж илрүүлэхийг зорьж байгаа аж.

Эх сурвалж: easyhealthoptions.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611893
0 эможи

Зочин
2019-12-23 21:07
keyboard_arrow_up