Куба улс 43 жилийн дараа ЕРӨНХИЙ САЙДТАЙ болов
2019 оны 12 сарын 23
Энэ сарын 22-ны өдөр буюу ням гарагт Кубын парламент тус улсын ерөнхий сайдыг томилжээ.
Кубын Ерөнхий сайдад тус улсын аялал жуулчлалын сайдаар олон жил ажилласан 56 настай Мануэл Маррерог томилсон байна.
Куба улс 43 жилийн турш ерөнхий сайдгүй байсан бөгөөд Фидель Кастро өөрөө Сайд нарын зөвлөлийн болон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчийн албыг давхар хашиж байсан юм. Харин 2019 оны 2-р сард бүх нийтийн санал асуулгаар Кубын шинэ үндсэн хууль батлагдсан бөгөөд үүнд ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалыг бий болгосон аж.
Эх сурвалж: ourbitcoinnews.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611872
0 эможи
Зочин
2019-12-23 20:58
Зочин
2019-12-23 13:47
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс