Борис Жонсоны Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт Парламентын анхны чуулганаар Засгийн газрынхаа бодлого чиглэлийг танилцуулахаар болжээ.

Шинэ Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилт, Европын Холбооноос гарах асуудалд голлон анхаарч байна. Ирэх саруудад Засгийн газраас Парламентад өргөн барихаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг Хатан хаан II Элизабетийн хийх мэдэгдэлд багтаажээ.

Хатан хааны хийх мэдэгдэл аравдугаар сард хийж байсантай утга агуулгын хувьд ижил төстэй байж магадгүй байгаа аж. Тухайн үед тус улсын Засгийн газраас BREXIT-ийн хуулийн төсөл тэргүүтэй 26 хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгааг мэдээлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611782
0 эможи

Зочин
2019-12-21 00:40
makrone
Зочин
2019-12-20 05:05
keyboard_arrow_up