Киргиз малгай ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад бүртгэгджээ
2019 оны 12 сарын 19
Киргиз улсын эрэгтэйчүүдийн өмсдөг үндэсний малгай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад бүртгэгджээ.
Киргизийн үндэсний малгай нь өндөр, шовгор хэлбэртэй, цагаан өнгөтэй, хар имжээртэй байдаг юм. Ер нь энэ малгай Киргизийн мөнх цаст уулсыг бэлгэддэг байна.
Калпак гэж нэрлэгддэг энэ малгайн үндэсний өдрийг киргизчүүд мөн тэмдэглэдэг ажээ. Үүнээс гадна тус улсын парламент калпак малгайд хүндэтгэлгүй хандвал хуулийн хариуцлага оногдуулах талаар хэлэлцэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611751
0 эможи
Зочин
2019-12-19 14:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс