АНУ: ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталжээ

2019 оны 12 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хороо ОХУ-ын улсын өр, түүнчлэн тус улсын банк, эрчим хүчний салбарын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталлаа.

Ардчилсан намынхан "Америкийн аюулгүй байдлыг Кремлийн түрэмгийллээс хамгаалах тухай" хуулийн төслийг 2019 оны эхээр Конгресст өргөн барьжээ. Үүнээс хойш уг баримт бичгийг Сенатын Гадаад хэрэг эрхэлсэн хороо хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор түүнд өөрчлөлт оруулаагүй байна. Хэрэв сенатчид баталбал энэ баримт бичгийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дэмжих ёстой бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурна.

Хэрэв эцэслэн батлагдвал ОХУ-ын банк, эрчим хүчний салбарт төдийгүй улсын өрийн эсрэг ноцтой хориг арга хэмжээ авах юм.

Эх сурвалж: Yahoo.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611748
0 эможи

keyboard_arrow_up