Киргиз улс яагаад уран олборлохыг хориглов
Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсад ураны орд газар ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан байна.
Уг хуулийн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, цацраг туяа ба экологийн аюулгүй байдлыг хангахад оршино гэжээ.
Энэхүү хуульд заасны дагуу Киргизийн нутаг дэвсгэрт уран болон торийн орд газрын хайгуул явуулах, олборлох, хаягдал хадгалах, цацраг идэвхт материал болон цацраг идэвхт хаягдлыг тус улсын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон байна.
Геологийн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй "ЮрАзия" компани Иссык-Куль мужад уран олборлож эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ. 3-4 дүгээр сард тус мужид уран олборлохыг эсэргүүцсэн олон жагсаал болсон байна.
Эх сурвалж: 24.kg
|