Борис Жонсон анхны томилгоогоо хийжээ

2019 оны 12 сарын 17

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон парламентын ээлжит бус сонгуульд ялсныхаа дараа анхны томилгоогоо хийжээ.

Тодруулбал, Уэльсийн хэрэг эрхлэх сайдаар Консерватив намын гишүүн Стивен Хартыг томилсон бол Дижитал технологи, соёл, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон спортын сайдын албыг Ники Морган хашихаар болсон байна.

Уэльсийн хэрэг эрхлэх өмнөх сайд Алан Кэрнс шүүхийн дуулиан шуугианд орооцолдсоны улмаас 11 дүгээр сарын эхээр огцрохоос аргагүйд хүрчээ.

Ойрын хугацаанд Б.Жонсон дахин хоёр дэд сайдын орон тоог дүүргэх ёстой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611650
0 эможи

keyboard_arrow_up