АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын том хүүгийн Монголд хийсэн анг шалгахыг шаарджээ

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээжээ.

Тус захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын том хүү Т.Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард манай улсын баруун аймгуудад аялахдаа ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнчлэн тус захидалд Т.Жуниорыг “Lacey Act” хэмээн нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүссэн талаар News.mn сайтын мэдээлэлд дурьдсан байна. Уг хууль нь бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж. 2007-2018 оны хооронд АНУ-ын анчид 65 аргаль болон түүний эд эрхтнийг Монголоос импортолсон байдаг ажээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611612
1 эможи

Tng
2019-12-19 22:15
Тэнэгээ АНУ дотроо ингэж байхад Монголчуудыг ТББ байгуулчаад дайн зарлалаа ч гэх шиг мэдээллээ маш сайн унш! Хуультай, хэний ч өөдөөс тэмцэж чаддаг, эрх мэдэлтнүүдээ дор бүр нь шалгадаг, хүний мөнгө өнгө зүс хардаггүй оронд ийм л сайхан юм даа...,
Энхэ
2019-12-19 16:45
Сүртэй юм бэ Та яаж ч чадахгүй,яриад хэрэггүй
Зочин
2019-12-17 01:15
ИРГЭН
2019-12-16 11:14
ЭРГҮҮ МАЛНУУД ТББ ГЭГЧИЙГ БАЙГУУЛЧИХААД АНУ-ТАЙ ДАЙН ЗАРЛАЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХ ДАА.ТИЙМ Л ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ 2 БАМБАРУУШЫГ ЭХТЭЙ НЬ АЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХЭД ӨГЧ ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨЧ.АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАРАМТАЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ НОГООН АВАХ ГЭСЭН ТА НАРЫН ТЭНЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗАДАРСАН.ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЖ ХЭРЭЭ МЭДЭЖ САРАНД ХУЦАХГҮЙ БОЛ ТА НАР ТЭРБУМТАН БОЛОХ ГЭСЭН ХОР ЧИНЬ ӨӨРСДИЙГ ЧИНЬ ТОРНЫ ЦААНА СУУЛГАНА ДАА. ШУНАЛ ТЭНЭГ НИЙЛЭХЭЭР ТЭГДЭГ ЮМ.ОЮУНХОРОЛЫН ШОНХОР ШУВУУГ ЭХ ОРОНДОО АВЧИРУУЛАХ ТАЛААР ДУГАРЧ ЧАДСАН УУ?ТЭДНЭЭС МӨНГӨ СААЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ИХ ТОМ САНААРХАЖ ДЭЭ.ТӨЛӨВЛӨГӨӨ ЯРИА ЧИНЬ ТҮМЭНД ТҮЙМЭР ШИГ ТАРХАЖ БАЙНА ДАА.
keyboard_arrow_up