FORBES: Дэлхийн НӨЛӨӨ БҮХИЙ эмэгтэйчүүдийн ЖАГСААЛТЫГ А.Меркель 9 дэх жилээ дараалан тэргүүлжээ
Алдарт “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 9 дэх жилээ дараалан тэргүүлжээ.
Тус жагсаалтын хоёрдугаар байрт Европын төв банкны дарга Кристин Лагард, гуравдугаар байрт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар оржээ.
Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, АНУ-ын автомашины корпорацийн Ерөнхийлөгч “General Motors” Мэри Барра, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн гэргий, буяны үйлстэн Мелинда Гейтс болон “Fidelity Investments” санхүүгийн корпорацийн тэргүүн Абигейл Жонсон нар дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС орж уншина уу.
Дэлхийн НӨЛӨӨ БҮХИЙ хамгийн хүчирхэг 22 эмэгтэй:
- Angela Merkel
- Christine Lagarde
- Nancy Pelosi
- Ursula von der Leyen
- Kristalina Georgieva
- Sheikh Hasina Wajed
- Nirmala Sitharaman
- Jacinda Ardern
- Queen Elizabeth II
- Tsai Ing-Wen
- Ivanka Trump
- Erna Solberg
- Nicola Sturgeon
- Elvira Nabiullina
- Sophie Wilmes
- Mette Frederiksen
- Sri Mulyani Indrawati
- Zuzana Caputova
- Ana Brnabić
- Sahle-Work Zewde
- Amina J. Mohammed
- Greta Thunberg