Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

НҮБ-д АНУ-ыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч Келли Графт “Вашингтон Пхеньяны зүгээс санаа зовоосон байдал цухалзаж байгаа ч гэсэн Хойд Солонгостой харилцах гадаад бодлогодоо уян хатан хандахад бэлэн” гэж мэдэгджээ. Тэрээр “АНУ Хойд Солонгостой бат бэх харилцаа үүсгэхийг зорьж байна. Гэвч өөр зүгт хазайсан санаа зовоосон олон шинж тэмдгийг харж байна” гэж Хойд Солонгосын  талаар хэлэлцсэн  Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан эхлэхээс өмнө ярьжээ. Мөн  АНУ ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж мэдэгдсэн байна.Тиймээс Хойд Солонгос  цөмийн зэвсгээсээ ангижрах, дахин мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийхийн тулд хэлэлцээр хийх ёстой гэв.  Харин Хойд Солонгос ирэх долоо хоногт  шинэ замаар замнана гэж сүрдүүлж байна. Келли Графт “НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгос хэлэлцээрт оролцохгүй гэж шийдсэн тохиолдолд зохих арга хэмжээг нь авахад бэлэн байх ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.13  БААСАН  №247  (6214)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611534
0 эможи

Зочин
2019-12-13 15:07
keyboard_arrow_up