Шведийн алдарт дуучин Roxette 61 насандаа таалал төгслөө
2019 оны 12 сарын 11
Шведийн алдарт рок дуучин Roxette буюу Мари Фредрикссон энэ сарын 9-ний өдөр 61 насандаа таалал төгслөө.
Тэрбээр 1980, 1990-ээд онд "Listen to Your Heart", "It Must Have Been Love" зэрэг дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан.
Хоёр хүүхдийн эх тэрээр 2002 онд анх тархины хорт хавдартай болсноо зарлаж, уран бүтээлээ завсарлаж байв. Хэдэн жилийн дараа дахин тайзанд гарсан ч 2016 онд эмч нарын зөвлөснөөр аялан тоглолтоо зогсоож байжээ.
Дуучны оршуулгыг зөвхөн нөхөр, хоёр хүүхдийнх нь оролцоотой зохион байгуулахаар болсныг Roxette хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Dimberg Jernberg Management компани мэдэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611468
0 эможи
Зочин
2019-12-11 23:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс