Онгоцны хар хайрцгийг тайлж уншаагүй л байна

2014 оны 7 сарын 22
Малайзын Боинг 777 онгоц сүйрдэг өдөр Украины Су-25 сөнөөгч онгоц агаарын замд нисч явсан гэж Оросын арми мэдээлэв. Цэргийн онгоц яагаад зорчигч тээврийн онгоцыг мөрдөж явснаа Киевийн эрх баригчид тайлбарлах ёстой гэж Оросын Батлан хамгаалах яам үзэж байна. “Украины Су-25 сөнөөгч онгоц Малайзын Боингоос 3-5 километрийн зайтай нисч явсаныг илрүүлсэн. Су-25 онгоц далайн түвшнээс дээш 10 мянган километрийн өндөрт хөөрөх боломжтой. Мөн 12-17 километрийн өндөрт байгаа байг харвах чадалтай” хэмээн дэслэгч генерал Андрей Картополов ярьжээ. Оросын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар МН17 онгоц сүйрэх үед Украины зүүн бүс нутагт Америкийн хиймэл дагуул хөөрч явсан гэнэ. Украины Засгийн газар болоод Америкийн нэгдсэн улс болон холбооны улсууд бүгд ОХУ-аас пуужин илгээсэн хэмээн үзэж байгаа юм байна. Онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж уншаагүй байтал талууд ийнхүү бие биенийгээ буруутгасан хэвээр байгаа ажээ.  Жонн Керри хэлэхдээ "Оросын нэг пуужин малайзын онгоцыг харавчихаад буцаад хилрүүгээ орж байгаа нв бичлэг дээрээс тодорхой харагдаж байна. Тиймээс Орос энэ хэрэгт шууд холбоотой хэмээлээ. Тийм хэдий ч энэхүү бичлэг нь шүүх дээр очоод гэрч болж чадахгүй бөгөөд ийм бичлэгийг аль ч интернетэд хуурамчаар  үйлдэж болно хэмээн үзэж байгаа юм байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6114
0 эможи
keyboard_arrow_up