Монголчууд АНГЛИ хэлний МЭДЛЭГЭЭРЭЭ дэлхийн 100 орноос 88 дугаарт ЖАГСАВ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Швейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “EF Education First боловсролын байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын сайн дурынхнаас онлайн шалгалт авч, англи хэлний мэдлэгийн түвшнийг нь тогтоодог.

Өчигдөр тус байгууллага дэлхийн 100 улс орны иргэдийн мэдлэгийг шалгаснаа танилцуулжээ.

Монголчуудын англи хэлний мэдлэг дэлхийн 100 орноос 88 дугаарт байна. Энэ нь  “маш муу” үнэлгээтэй гэнэ.

Улс орнуудыг авсан дундаж оноогоор нь “Маш сайн”, “Сайн”, “Дундаж”, “Муу”, “Маш муу” гэж ангилжээ.

Уг жагсаалтыг улс орон бүрийн насанд хүрсэн 1 сая орчим иргэнээс авсан англи хэлний сорилын дүнд үндэслэн гаргасан байна.

Монгол орон

Хүн ам – 3,068,243

Интернэт хангалт – 22.0%

Боловсролын зардал – 13.5%

Ерөнхий боловсролын дундаж хугацаа - 10.10

Нэг хүнд оногдох ДНБ - $2,894.91

Манай улс энэ чансаанд 2015 онд 64, 2016 онд 66, 2017 онд 71 дүгээр байр эзэлж байв.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орж үзэж болно.Arslan.mn

Arslan.mn

Англи хэлний боловсролоор дэлхийд тэргүүлэгч 10 орон
  1. Нидерланд
  2. Швед
  3. Норвеги
  4. Дани
  5. Сингапур
  6. Өмнөд Африк
  7. Финланд
  8. Австри
  9. Люксембург
  10. Герман

 

Эх сурвалж: ef.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611293
1 эможи

Erden
2019-12-06 12:48
Angilaar zaaval yarih albgui
Зочин
2019-12-06 12:40
keyboard_arrow_up