В.Путин Киргизийн нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ
							 2019 оны 11 сарын 28						
						
					
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор Киргизийн нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ.
Нисэх онгоцны буудалд түүнийг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авсан байна.

ХАБГБ-ын энэ удаагийн уулзалтаар Тажик-Афганистаны хилийг бэхжүүлэх асуудал, терроризмтой тэмцэх стратегийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллах, ХАБГБ-ын гишүүн орнуудын гадаад бодлогын үйл ажиллагааг зохицуулах зэрэг нийтдээ 17 асуудлыг хэлэлцэнэ.
ХАБГБ-ын дээд байгууллага болох Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков даргалан явуулах юм байна.
| 
									 Эх сурвалж: akipress.com
 								 | 
							
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								610983
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
