“Bloomberg“-ийн эзэн М.Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө гэж Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг өчигдөр /2019.11.24/ албан ёсоор мэдэгдэв.
Өдгөө 77 настай М.Блумберг 2003-2013 онд Нью-Йорк хотын захирагчийн албан тушаалыг хашжээ. Тэрбээр ням гарагт мэдэгдэхдээ, Дональд Трампыг ялж, Америкийг дахин бүтээхийн тулд ерөнхийлөгчийн албаны төлөө өрсөлдөнө гэжээ.
М.Блумберг "Bloomberg" агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай бөгөөд АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг бөгөөд “Forbes” сэтгүүлээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлснээр 55.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын есдүгээрт бичигдсэн байна.