Пап лам улс орнуудыг цөмийн зэвсгээс татгалзахыг уриалав

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

Пап лам Франциско Японы Нагасаки хотод өчигдөр хийсэн айлчлалынхаа үеэр дэлхийн улс орнуудыг цөмийн зэвсгээс ангижрахыг хүссэн байна. Түүнээс гадна  энэ зэвсгийн хэрэглээ нь байгаль орчин болон хүмүүнлэгийн үйлсэд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжилжээ.  Цөмийн зэвсэггүй орон болох боломжтойгоос гадна үүнээс татгалзах шаардлагатай гэдэгт итгэж байна. Тиймээс улс орны тэргүүнүүдээс цөмийн зэвсэг нь олон улсын болон үндэсний аюулгүй байдалд тулгараад байгаа аюулаас  биднийг хамгаалахгүй гэдгийг мартахгүй байхыг хүсч байна гэж энэ үеэр хийсэн илтгэлдээ дурджээ. Тэрээр “Цөмийн зэвсэггүй, тайван дэлхийтэй болохыг дэлхийн сая сая хүн хүсч байна. Мөн энэ зорилгод нийгэм, шашны байгууллагууд, цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй орнууд, батлан хамгаалахын салбар, хувийн болон олон улсын байгууллагуудыг  нэгдэхийг” шаарджээ. Түүнчлэн хүмүүнлэгийн үйлс, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа учраас энэ зэвсгээс татгалзахыг  уриалсан байна. Мөн байгаль орчныг хамгаалах, улс орнуудын нэгдмэл хөгжлийн төлөө ашиглаж болох үнэт баялагийг сүйтгэж байна гэж мэдэгджээ.

Пап лам Франциско манай дэлхийн одоогийн байдал нь энэ эд баялагийг 2030 оны мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхэд  ашиглаж болох талаар цуврал хэлэлцүүлэг хийхийг шаардаж байна гэв. Түүнээс гадна олон хүүхэд хүнд нөхцөлд амьдарч байна. Харин хүн төрөлхтөнд их хор хөнөөл учруулах зэвсгийг худалдаалах, хадгалах, шинэчлэх, үйлдвэрлэхэд  их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Мөн хүн төрөлхтний энхтайван,тогтвортой байдалд аюул учруулах цөмийн зэвсэг болон олон нийтийг устгах бусад зэвсгийг эзэмшсэн орнууд байсаар байна. Түүнээс гадна энэ зэвсгүүдээ үргэлжлүүлэн туршсаар байгааг эсэргүүцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.25  Даваа  №234, 235  (6201, 6202)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610877
0 эможи

keyboard_arrow_up