Ши Жиньпин: Хонгконгт гарч буй гэмт хэргүүд хуулийг уландаа гишгэж байна
2019 оны 11 сарын 15
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Хонгконгт ноцтой гэмт хэргүүд үйлдэгдсээр байгаа нь хууль журмыг уландаа гишгэсэн хэрэг боллоо" гэж мэдэгджээ. Тиймээс хонгконгчуудын хувьд нэн яаралтай шийдвэрлэх асуудал нь хүч хэрэглэхээ зогсоож, эмх журам тогтоох явдал гэж онцолсон байна.
Хонконгт жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр бэртэл авсан далан настай эрэгтэй нас баржээ. Пүрэв гарагт Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болох үеэр цэвэрлэгээ хийж байсан эрэгтэйн толгой руу тоосгоор цохижээ.
Хонгконгт жагсаал үргэлжилж, энэ долоо хоногийг дуустал бүх сургуулийн үйл ажиллагааг түр зогсоохоор болсон юм. Мөн метроны үйлчилгээ хэсэгчлэн саатахад хүрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610567
0 эможи
He he
2019-11-17 23:08
Heterhii daljignaj bj gazartai tegshluuleh vii dee beejin neg dohihod l armi ni hudulj bsan gashuun dursamj bgaa shuu dee odoo bolimoor yum
Зочин
2019-11-16 22:09
Зочин
2019-11-15 16:29
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс