БНСУ-ын Элчин сайдыг визний зөрчлийн улмаас ЭГҮҮЛЭН татжээ
2019 оны 11 сарын 11
БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татсан тухай тус улсын Yonhap News агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, БНСУ-ын Өмнөд Солонгосын Засгийн газраас 10 улсад суух элчин сайдаа шинээр томилжээ.
Байгаль орчны сайд асан И Чи Бём Малайз дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг даргалах бол БНСУ-аас Хятадад суугаа Элчин сайдын үүргийг гүйцэтгэж байсан И Ёо Хоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон байна.
Малайзад суугаа БНСУ-ын дипломатчийг бэлэг хүлээж авсан, ажилтнуудтай зүй бусаар харилцсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Монголд суугаа БНСУ-ын дипломатчийг визийн зуучлагчтай холбоо тогтоосон хэмээн үзэж, Засгийн газрын сахилгын хороонд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
610370
2 эможи
Зочин
2019-11-11 21:46
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс