ФОТО: Хонконгийн цагдаа босогчид руу гал нээж, гурван иргэнийг шархдуулжээ
2019 оны 11 сарын 11
Хонконгийн босогчид өглөөний 07:59 цагын үед эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Харин бослого арга хэмжээний үеэр цагдаагийн албан хаагч тэмцэгчид рүү гал нээж гурван иргэнийг буудсан хэрэг гарчээ.
Тэмцэгчид даваа гаригийн ажил эхлэхээс өмнө буюу 7:40 цагаас метроны хэвийн үйл ажиллагааг саатуулах зорилгоор авто замуудыг хааж эхэлсэн байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин эсэргүүцэгчид буудалцаан болсон газар олноороо цуглаж цагдаа нарыг алуурчид хэмээн хашхиран эмх замбараагүй байдал үүсгээд байна. Цагдаагийн нэмэлт хүч эмх замбараагүй байдлыг дарахаар жагсагчид руу нулимс асгаруулагч хий, даралттай усаар галлаж байна.
Эх сурвалж: scmp.com
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

610346
1 эможи
Зочин
2019-11-11 21:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс