Машины хөргүүртэй бүхээгнээс дахин 12 хүнийг гаргажээ
2019 оны 10 сарын 31
Бельгиэс Британийн Ессекс хотод ирсэн ачааны машины бүхээгнээс 39 цогцос илрүүлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Үүний дараа мөн л Британийг зорьсон өөр нэг машины хөргүүртэй бүхээгнээс бээрсэн байдалтай Афганистаны найман иргэнийг цагдаа нар илрүүлэн гаргасан.
Тодруулбал, өчигдөр /2019.10.30/ Бельгийн цагдаа нар тус улсыг дамжин тээвэрлэгдэж байсан хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргасан талаар мэдээллээ.
Жимс, хүнсний ногоо ачсан бүхээгнээс насанд хүрсэн 12 эрэгтэйг илрүүлсний 11 нь Сирийн иргэд, нэг нь Суданы иргэн байжээ.
Хөргүүртэй ачааг хилээр нэвтрэхэд нээж шалгах нь ховор байдаг учир хууль бус цагаачид ихэвчлэн энэ замыг сонгодог аж.
Эх сурвалж: bbc.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
609902
5 эможи
Зочин
2019-10-31 13:59
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс