Оросын хамгийн баян эмэгтэйгээр Елена Батурина дахин тодорчээ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Үл хөдлөх хөрөнгийн "Интеко" компанийн ерөнхийлөгч Елена Батурина “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Тэрээр Елена Батуринагийн хөрөнгийг 1.2 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

Тус жагсаалтын хоёрдугаарт, нэг тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй “Wildberries” хувцасны онлайн дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук оржээ.

Жилийн өмнө жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлж байсан хөл бөмбөгийн "Монако" клубын ерөнхийлөгч бөгөөд эзэн, тэрбумтан Дмитрий Рыболовлевын гэргий асан Елена Рыболовлева дөрөвдүгээрт орсон байна. Түүний хөрөнгийг 600 сая ам.доллараар үнэлжээ.

Жагсаалтын тавдугаарт “Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “Лебедянский” үйлдвэрийн хувьцааг эзэмшиж байсан Ольга Белявцева оржээ. Тэрбээр 550 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
609672
3 эможи

Зочин
2019-10-25 02:08
Зочин
2019-10-24 19:09
keyboard_arrow_up