Өнөөдөр Японы Эзэн хааныг хаан сэнтийд заларсныг тунхаглана

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр буюу мягмар гарагт болно.

Энэ  ёслолын арга хэмжээнд оролцох дэлхийн улс орнуудын удирдагчид энэ өдрүүдэд Японд хүрэлцэн очиж байна. Токио хот дахь эзэн хааны  ордонд ёслолын энэ ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хангаж байгаа тухай Эн Эйч Кэй мэдээлж байна. Өнөөдөр эзэн хаан Нарухито хаан ширээнд сууж байгааг илтгэсэн хэд хэдэн ёсыг  үйлдэх ёстой юм. 

Японы гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр  шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсныг тохиолдуулсан энэ арга хэмжээнд дэлхийн 174  орны 2 мянга орчим төлөөлөгч  оролцох юм  байна.

Японы шинэ  эзэн  хаан Нарухито  өнгөрсөн  5 дугаар сарын  1-нд хаан ширээнд  заларч,  тус улс  Рэйва хэмээх шинэ эринд шилжсэн  билээ. Харин энэ сарын  22-ны  өдөр  ёслолын  томоохон ажиллагаа зохион байгуулж  дэлхий  нийтэд  шинэ  эзэн хаантай болж, шинэ цаг тоололд шилжсэнээ зарлахаар  засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609531
0 эможи

Зочин
2019-10-22 11:32
keyboard_arrow_up