ФОТО: Хонконгт дахин 201 хүнийг баривчилжээ
2019 оны 10 сарын 15
Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр дахин 201 хүнийг баривчилсан гэж Хонконгийн цагдаагийн газраас өчигдөр мэдээлсэн байна.
Энэ асуудлыг иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан” хэмээн Хонконгийн Засгийн газар жагсаалд оролцогчдыг хурцаар шүүмжилсэн байна.
Цагдаагийн газрын мэдэгдэлд дурдснаар "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хугацаанд баривчлагдсан хүмүүс хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан. Нэгэн жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан байсан. Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан” гэжээ.
Эх сурвалж: kyodonews.net
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609292
0 эможи
Зочин
2019-10-15 21:43
Зочин
2019-10-15 16:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс