Жанни Инфантино Монголд ирнэ
2019 оны 10 сарын 14
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино Монголд ирэхээр болжээ. Энэ талаар гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.
Тухайлбал, Бангладешийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино лхагва гарагт Даккад ирнэ. Тэрбээр лхагва гаргийн орой Монголоос Бангладешт ирж, пүрэв гаргийн орой Лаос руу хөлгийн жолоо залах юм” хэмээн бичжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч томилолтоороо улс орнуудын хөлбөмбөгийн хөгжлийн түвшин, онцлогтой танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлдэг билээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
609230
0 эможи
Зочин
2019-10-14 13:05
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс