Хонконгийн метроны хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээжээ
2019 оны 10 сарын 07
Хонконгийн метроны хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээсэн тухай тус онцгой бүсийн Засгийн газраас мэдээлжээ.
Метроны засварыг үргэлжлүүлэхийн тулд өчигдөрийн 21:00 цагт хаасан бөгөөд зорчигчдод зөвхөн буудлуудын тал нь /95-аас 45 нь/ нээлттэй байх аж.
Баасан гарагт Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсны дараа метрог хаасан юм. Олон буудал, галт тэргийг эвдэж сүйтгэсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Эрх баригчид бямба гарагт аэроэкспрессээс бусад хөдөлгөөнийг сэргээхгүйгээр байхаар шийдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608933
0 эможи
Зочин
2019-10-07 12:19
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс