Индонез “Amazon”, “Netflix” , “Google”-ийн үйлчилгээнд ТАТВАР ногдуулна

2019 оны 10 сарын 07

Arslan.mn

Индонез улсад интернэт худалдаа тэлж, хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн хураасан зөгийн бал, сүлжсэн даавууг хүүхдүүд нь инстаграм дахь хуудсаараа дамжуулан худалдах болжээ.

Тиймээс Индонезийн Засгийн газрын зүгээс жижиглэнгийн ийм төрлийн худалдаанд хяналт тавихыг хичээж зохих татварыг оноохоор болжээ.

Тодруулбал, дотоодын интернэт худалдааны старт-апууд болон “Google”, “Amazon”, “Netflix” гэсэн технологийн томоохон компаниудад нэмэгдсэн өртгийн татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулжээ.

Тус улсад 2018 онд интернэтэд суурилсан жижиглэн худалдааны зах зээл 80 хувиар тэлж, гүйлгээний дүн нь 10.3 тэрбум ам.доллар болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608928
0 эможи

Зочин
2019-10-07 12:18
keyboard_arrow_up