Матрёшка эрдэнийн чулуу олжээ

2019 оны 10 сарын 07

Arslan.mn

Нэг эрдэнийн чулуун дотор өөр нэгэн эрдэнийн чулуу чөлөөтэй хөдөлдөг ховор олдворыг Сибириэс олжээ. Энэ нь эрдэнийн чулуу олборлож эхэлснээс хойш түүхэнд анх удаа олдож байгаа чулуу гэнэ. Уг олдворыг Саха мужийн Накинской ордод хийсэн малтлагын үеэр олсон гэж эрдэнэсийн чулуу олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Алроса” компани мэдээлсэн байна. Тэд ойролцоогоор 800 сая жилийн настай гэж тооцоолж байгаа энэ чулуу 0.124 грамм, 4.8х2.8 мм хэмжээтэй ажээ. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр чулууны хооронд агаар хэрхэн бий болсон нь  сонирхлыг нь татсан байна.

Эхний эрдэнийн чулууг бүрэлдэх үеэр энэ чулууг хучсан мантийн хүдэр газрын гадаргууд ууссан. Хоёр дахь таамаглалаар эрдэнийн чулууны дотор үүсээд хурдан задарч алга болсон нүхтэй давхаргатай холбоотой гэнэ. “Алроса” компанийн шинэ нээлт, судалгааг хариуцсан захирал Олег Ковальчук “Комсомольская Правда” сонинд “Энэ бол өвөрмөц гайхалтай бүтээл. Түүнээс гадна байгаль нууцаа хадгалаад байхыг тэвчдэггүй юм” гэж ярьжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

2019.10.7. № 198 (6165)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
608926
3 эможи

Зочин
2019-10-07 12:18
keyboard_arrow_up