Дональд Трампыг огцруулах асуудал яригдаж эхэллээ

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй, өмнө нь тус улсын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байдены нэр хүндийг унагаахын тулд  Украины Ерөнхийлөгч рүү утсаар ярьж шахалт үзүүлэн, Байденыг тагнаж чагнахыг Дональд Трамп шаардсан гэсэн мэдээлэл АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан ажилтнаас  иржээ. 

Үүнтэй холбоотойгоор, мягмар гаригт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах ажиллагааг эхлүүлсэн талаар танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдлээ.

Мөн АНУ-ын Конгресс дахь Ардчилсан Намын олонх өмнө нь Трампыг огцруулах сэдвээс зайгаа барьж байсан бол энэ удаа байр суурь нь эргэж байгаа аж.

Дональд Трамп “Би Байденыг харлуулах гэж утсаар яриагүй. Гэхдээ тэр маш муу зүйл хийснийг би хэлж чадна” гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. 

АНУ-ын улс төрийн дотоод тэмцэл Украины Ерөнхийлөгч Зеленскийг хүнд байдалд оруулсан бөгөөд Трамп өөрт нь шахалт үзүүлснийг баталбал Украин АНУ-ын өнөөгийн засаг захиргааны дэмжлэгийг авч чадахгүйд хүрнэ. Харин Трампыг хамгаалсан тохиолдолд 2020 онд сонгогдох шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцах харилцаанд асуудал үүсэх эрсдэлтэй аж.

Эх сурвалж: kaz.news
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608504
1 эможи

Зочин
2019-09-26 01:53
Зочин
2019-09-25 13:26
keyboard_arrow_up