Мүн Жэ Ин, Дональд Трамп нар ирэх долоо хоногт уулзана
2019 оны 9 сарын 20
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо уулзахаар болжээ.
Тодруулбал, БНСУ, АНУ-ын удирдагчдын хоёр талын ес дэх уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд даваа гарагт болно гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичиг Чой Жөн Кун мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг цогцлоох чиглэлд хамтран ажиллах арга замын талаар хэлэлцэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608314
0 эможи
Зочин
2019-09-20 14:15
Зочин
2019-09-20 11:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс