Борис Жонсон өөрийгөө Халктай зүйрлэв

2019 оны 9 сарын 16

Arslan.mn

Их Британийг ирэх сарын 31-нд Европын холбооноос гаргахаар зорьж байгаа  ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө комик номын баатар Халктай зүйрлэсэн байна. Тэрээр “Халк их уурлах тусмаа илүү хүчтэй болдог гэж “Mail on Sunday” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ.  Энэ комик номын баатар нь түүнийг чанга уяж хүлсэн байсан ч оргож зугтдаг. Үүнтэй төстэй зүйл Их Британид тохиолдоод байна. Их Британи ирэх сарын 31-нд энэ холбооноос гардгаараа гарна” гэж нэмж мэдэгджээ. Мөн Борис Жонсон Их Британийн парламентын баталсан  Европын холбооноос хэлэлцээр байгуулахгүй гарах хуулийг цуцлуулах аргыг хайна гэж ярьсан байна. Гурван жил санал хураалт явуулсныхаа дараа Их Британийн сайд асан Тереза Мэйгийн Засгийн газар болон Европын холбоо Английн парламент  батлахаас гурван удаа татгалзсан гэрээг цуцалсан юм.  Мөн Брюссель энэ хэлэлцээрийг дахин хийхээс татгалзсан байна. Тиймээс шинэ ерөнхий сайд Борис Жонсон өөр хэлэлцээр байгуулах эсвэл будилаан дэгдээсэн Европын холбооноос гарах үйл явц ирэх сарын 31-нд болно  гэв. Гэхдээ Их Британийн парламент энэ холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарахаас зайлсхийх хуулийг баталсан. Мөн ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг таван долоо хоногоор хойшлуулсан билээ. Ингэснээр парламентын гишүйүд нь Европын холбооноос гарах сүүлчийн хугацаа ирэх сарын 31-наас өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулахболомжгүй болоод байгаа аж. Харин их Британийн ерөнхий сайд асан Дэвид Камерон энэ хоёр шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи Европын холбооноос гарсан ч энэ холбоог хүссэн хүсээгүй ч Англитай тогтоосон холбоогоо хадгалахад саад учруулахгүй шинэ хэлэлцээрийг хийхийг зорьж байгаагаа онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.16  ДАВАА  №183  (6150)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608091
0 эможи

Зочин
2019-09-16 12:13
сонирхолтой
keyboard_arrow_up