30 жилийн турш хоолныхоо үнийг нэг ч удаа нэмээгүй 'эмээгийн' цайны газар

2019 оны 9 сарын 14

Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах Коимбаторе хотод амьдардаг Камалаатхааль эдүгээ 80 настай аж. Тэрбээр сүүлийн 30 гаруй жил хоолны мухлаг ажиллуулж байгаа бөгөөд ойролцоох оршин суугчдад амтат будааны бялуугаа (энэтхэгчүүдийн өглөөний цайндаа голдуу иддэг idly хэмээх хоол) ердөө нэг рупигээр худалддаг аж. Доллар руу шилжүүлбэл энэ нь нэг цент ч хүрэхгүй үнэтэй гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй будааны бялууг сэвэг зармын шөл (sambhar), кокостой сүмс үнэгүй дагалддаг аж. 

Оршин суугчид өөр газраас будааны бялуу авч идвэл 17 рупи (21 цент) төлдөг бөгөөд цагийн дараа л өлсөж эхэлдэг хэмээн ярьжээ. Харин Камалаатхааль эмээгийн мухлагийн хоол хямд бөгөөд өег байдаг тул үйлчлүүлэгчид нь сэтгэл хангалуун, баяртай байдаг гэв. 

Тэрбээр хоолны мухлаг ажиллуулж эхэлснээс хойш үнээ нэг ч удаагүй нэмээгүй бөгөөд "Би будааны бялуугаа үхэн үхтлээ нэг рупигээр зарна. Үнээ өөрчлөхгүй" гэж ярьжээ. Камалаатхааль өдөр бүр 300 рипигээр хоолны бүтээгдэхүүнээ авдаг ба өдрийн орлого нь 500 орчим рупи байдаг гэнэ. Тиймээс тэрбээр бага ч гэсэн ашиг олж чаддаг гэжээ. 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608077
7 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-09-14 18:13
Зочин
2019-09-14 16:48
сайн
keyboard_arrow_up