Конгод галт тэрэг онхолдож 50 гаруй зорчигч амиа алдлаа
2019 оны 9 сарын 13
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 03 цагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад галт тэрэг онхолдож 50 гаруй хүн амь эрсэджээ.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж.
Харин хэргийн газарт байсан гэрчүүд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлж буйгаар зуун гаруй хүн амиа алдсан байж магадгүй гэжээ.
SNCC үндэсний төмөр замын компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга Виктор Умба хэлэхдээ "ачааны галт тэрэг Нюнзу хотоос Ниемба хот руу явж байхад хоёр тэрэг хажуу тийшээ унасан байж болзошгүй байна." гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608040
0 эможи
Зочин
2019-09-13 21:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс