Шинзо Абэ кабинетын бүрэлдэхүүнээ өөрчилж, 19 сайдын 13-ыг нь шинээр томилжээ
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ кабинетын бүрэлдэхүүнээ өөрчилж, 19 сайдын 13-ыг нь шинээр томилжээ.
Энэ удаагийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй сайд болон өмнөх Ерөнхий сайдын хүү багтсан байжээ.
Жүничиро Койзүмигийн хүү 38 настай Шинжиро Койзүмиг Байгаль орчны сайдаар томиллоо.
Харин Абэ Шинзо танхимын чухал хоёр албан тушаалыг өөрчлөөгүй бөгөөд Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Суга нар албан тушаалаа үргэлжлүүлэн хаших ажээ. Тэд Абэ Шинзог 2012 онд засгийн эрхэнд эргэн гарснаас хойш албан тушаалуудаа хашиж байна.
Хэрвээ энэ бүрэлдэхүүнээрээ ажилбал ирэх 11 дүгээр сард Шинзо Абэ Японы түүхэнд хамгийн урт хугацаанд засгийн газрыг тэргүүлсэн Ерөнхий сайд болох аж.