Тэрбумтан Жэк Ма өнөөдөр тэтгэвэртээ гарч байна

2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Онлайн худалдааны Алибаба группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма өнөөдөр 55 нас хүрч , тэтгэвэртээ гарч байна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн Алибабад хашдаг албан тушаалаасаа бууж байгаа аж.

Тэтгэвэрт гарах баяраа Жэк Ма төрөлх Ханьжоу хот дахь олимпийн зэрэглэлийн цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэж байна.

Англи хэлний багш, жуулчны хөтөчөөр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Жэк Ма Алибаба компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлд үлдэж, менежмэнтийн ажилд зөвлөх үүрэг гүйцэтгэх гэнэ.

Тэр ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярихдаа “энэ бол эрин үеийн төгсгөл биш, харин шинэ эриний эхлэл” гэж тайлбарлаад өөрийн цаг, хөрөнгийг боловсролын салбарт илүү ихээр зарцуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Жэк Ма 1964 оны есдүгээр сарын 10-нд Хятадын Ханьжоу хотод төрсөн бөгөөд өнөөдөр  55 нас хүрч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607881
0 эможи

Зочин
2019-09-10 15:30
keyboard_arrow_up