Хималайн нуураас хэдэн зуун хүний араг яс олжээ
2019 оны 9 сарын 07
Энэтхэгийн эрдэмтэд Хималайн уулсын оргилд орших Роопкунд нуурнаас олдсон хэдэн зуун хүний араг ясанд генеткийн шинжилгээ хийжээ.
Эрдэмтэд яснуудад дүн шинжилгээ хийж, дэлхийн II дайны үед амиа алдсан хүмүүсийнх биш болохыг тогтоосон ч яг хэзээ, хэрхэн амиа алдсан эсэхийг тодорхойлж чадаагүй байсан юм.
Өнгөрсөн сард хэсэг эрдэмтэд далайн түвшнээс 5000 метрийн өндөрт байрлах 40 орчим метр диаметртэй тус нууранд байсан 800 гаруй хүний араг ясны 38-д нь генетикийн шинжилгээ хийжээ. Тодруулбал, 38 араг ясны 23 нь өнөөгийн энэтхэг хүмүүсийн өвөг дээдэс байсан бол 14 нь Газар Дундын тэнгисийн дорнод хэсгээр амьдардаг Крит болон Грек арлын хүмүүстэй ойр төрөл байжээ.
Эх сурвалж: businessinsider
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
607770
3 эможи
Зочин
2019-09-07 20:10
Зочин
2019-09-07 12:16
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс