Хонгконгийн үймээн ба БНХАУ-ын хувьсгалын 70 жилийн ой

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам энэ арал дээр өрнөөд гурван сар болж байгаа эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш албан тушаалаасаа огцрох боломжоос татгалзсаар байгаа. Харин энэ долоо хоногт оюутнууд хичээлээ хаяснаар нэгдсэн жагсаалын талаар БНХАУ-ын Засгийн газар удахгүй болох Хятадын хувьсгалын 70 жилийн ойн үеэр ямар арга хэмжээ авч болох талаар судалж байна. 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын хувьд түүхийн шинэ эрин эхэлсэн юм. Тодруулбал, 1927 онд эхэлсэн иргэний дайны дараа Мао Зэ Дунгийн удирдсан хувьсгал ялснаар БНХАУ байгуулагдсан аж. Түүнээс хойш Азийн энэ том гүрэн богино хугацаанд геополитик, эдийн засгийн салбарт манлайлагч улс болох алхмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэхдээ Хонгконгод өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаал нь энэ хувьсгалын 70 жилийн ойд бэлтгэх ажилд саад учруулаад байгаа ажээ. Тиймээс БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинийн Засгийн газар энэ баярыг тэмдэглэхийн өмнө жагсаалыг шийдвэрлэх арга олно гэж найдаж байгаа юм байна. Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Керри Ламын Засгийн газрын санаачилсан энэ арлаас БНХАУ руу гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэхийг хориглосныг эсэргүүцсэн Макао,Тайванийг хамруулсан жагсаал эхэлжээ. Сөрөг хүчнийхэн, оюутнууд, нийгмийн байгууллагууд энэ санаачлагыг нь Бээжин дүрэм журмыг ашиглахаас гадна улс төрийн өрсөлдөгчдөө хүлээлгэн өгөх боломж гэж үзсэн байна. Гэвч  эсэргүүцлийн жагсаал өрнөснөөр энэ төсөл нь хойшлогдсон аж. Энэ талаар БНХАУ-ын улс төрийн бодлого ажиглалтын газрын захирал  Хулио Риос “Энэ хуулийн төсөл нь  төв захиргаатайгаа харилцдаг Хонгконгийн нийгмийн  зарим салбарт газар авсан таагүй байдлыг хурдасгана” гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Энэ жагсаал гарах болсон шалтгаан нь  цаг тухайд нь бүрэн дүүрэн ярьдаггүйтай холбоотой болохыг онцолжээ.Тухайлбал, Хонгконгийн нэг иргэн Тайванд найз бүсгүйнхээ амийг хөнөөгөөд буцаж ирэхэд баривчлан хорьдог. Гэвч энэ хэргийг шүүх ажиллагааг явуулахын тулд түүнийг яллах,Тайвань руу буцааж болдоггүй. Учир нь энэ тухай дүрэм журам байдаггүй. Тиймээс энэ дүрэм журмыг зохицуулах шаардлага үүсдэг гэв. Хулио Риос “Өнгөрсөн зургадугаар сараас хүчтэй өрнөж эхэлсэн энэ жагсаал нь гайхах зүйл биш” гэж ярьсан байна. Тэрээр Хонгконгод 2014 онд болсон “Шүхрийн  хөдөлгөөн гэж танигдсан жагсаал, цуглааны” талаар дурджээ.  Тэд энэ арлын Төв Засгийн газраас тусгай засаг захиргааны бүсийн тэргүүнийг шууд  сонгох сонгуулийг хөнгөвчлөхөөр төлөвлөж байсан сонгуулийн шинэ өөрчлөлтийг  бүтэлгүйтэхэд хүргэсэн” гэв. Түүнчлэн  “Хонгконгод тодорхой статусаа хадгалахыг хүсдэг нийгмийн байгууллага байдаг.  Тиймээс Бээжин энэ нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ төрлийн шинэчлэлттэй тулгарахдаа болгоомжтой байх хэрэгтэй” гэж үзжээ. Энэ нь Хонгконг БНХАУ гэсэн үг биш. Тусгай засаг захиргаатай бүс нутаг гэсэн статустай  энэ арал бол БНХАУ.  Тиймээс Бээжин Хонгконгод бууж өгөхгүй.  Гэхдээ энэ асуудлыг хятадуудыг тодорхойлдог тэвчээртэй зан, тайван зангаар энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн энэ хямралыг илүү ноцтой үр дагаварт хүргэхээс зайлсхийх нь чухал гэж Хулиа Риос мэдэгдсэн байна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.5  ПҮРЭВ  №176  (6143)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607661
0 эможи

keyboard_arrow_up