БНСУ худалдааны найдвартай ТҮНШҮҮДИЙН жагсаалтаасаа Японыг ХАСНА
2019 оны 9 сарын 04
БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасах шийдвэр энэ сарын сүүлээр хэрэгжиж эхэлнэ гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ.
Өнгөрсөн сард Японы худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаас БНСУ-ыг хассантай холбогдуулан Сөүлийн засаг захиргаа дээрх шийдвэрийг гаргасан байна.
Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, худалдааны түншүүдийн жагсаалтыг өөрчлөх талаар мягмар гараг хүртэл нийтийн сонсгол явуулах бөгөөд уг шийдвэр энэ сарын сүүлээр хэрэгжиж эхлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607607
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс