В.Путин ямар ОНГОЦ хөлөглөдөг вэ?

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хөлөглөдөг “Ил-96” агаарын номер нэг хөлгөөрөө өчигдөр /09.02/ манай улсад ирлээ. “Ил-96” агаарын хөлөг  нь 500 сая орчим ам.доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна.

Агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнх нь  алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтан чимэглэлтэй гэжээ.

В.В.Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандалууд нь  аюулгүйн бүстэй.
Унтлагын өрөө нь орон зай ихтэй.  Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй.  Урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 мянган метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13 мянган км нисэх чадалтай.

Мөн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй.  В.Путин биеийн тамирыг  эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай.

Arslan.mn

Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтой.Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг  тухай мэдээлэл ч байна.  Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607601
0 эможи

Зочин
2019-09-04 11:33
сайн
keyboard_arrow_up