В.Путины айлчлалыг 270 гаруй сэтгүүлч сурвалжилна
Халх голын түүхт 80 жилийн ойнд хүрээнд ОХУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин энэ сарын 3-ны өдөр албан ёсоор айлчлах юм.
Тэгвэл ОХУ-ын талаас В.Путиныг дагалдаж 70 гаруй сэтгүүлч, зураглаач ирэх бол манай улсаас 200 гаруй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин нэр өгчээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин