Дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай ХОЁР ОРНЫ худалдааны “ДАЙН“
2019 оны 9 сарын 02
АНУ өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын гутал, ухаалаг цаг, телевиз зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулжээ.
Харин үүний хариуд БНХАУ нефть тэргүүтэй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаар хоёр талын худалдааны маргаан улам даамжирсан байна.
Нэмэлт татварын шинэ үе шат орон нутгийн цагаар ням гарагийн 12 цагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай хоёр орны худалдааны дайн жил гаруйн өмнөөс эхэлснээс хойш нефтийн бүтээгдэхүүнд анх удаа татвар ногдуулсан нь энэ юм.
БНХАУ Америкаас гаралтай 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 1717-д нь 5 болон 10 хувийн нэмэлт татвар ногдуулжээ..
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607529
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс