Эцэг эхчүүд сургуулийн орчинд ГАР УТАСЫГ хориглохыг ДЭМЖИЖ байна

2019 оны 8 сарын 31

Arslan.mn

Их Британийн эцэг эхчүүд сургуулийн орчинд гар утсыг хориглох хэрэгтэй гэж үзэж байгааг судалгаагаар харуулжээ. Тэдний дийлэнх нь гар утас хүүхдийн анхаарлыг сатааруулдаг хэмээн үзэж байгаа ажээ.

Мөн эцэг эхчүүдийн 88 хувь нь хүүхдүүдээ өндөр үнэтэй гар утсыг сургууль руугаа авж явдагт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

1000 гаруй эцэг эх оролцсон судалгааны дүнгээс үзэхэд хүүхэд тус бүр дунджаар 301 еврогийн үнэ бүхий төхөөрөмжтэй сургууль руугаа явдаг бөгөөд тэдний хэрэглэдэг төхөөрөмжийн дундаж үнэ жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа ажээ.

Судалгаанд оролцогч эцэг эхчүүдийн 27 хувь нь сурагчдын гар утсыг зурвас бичих, дуудлага хийх энгийн үйлдэл бүхий гар утсаар солих хэрэгтэй хэмээн үзсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607493
1 эможи

Зочин
2019-08-31 15:29
keyboard_arrow_up