АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Дональд Трамп Жр Монгол дахь аяллаа дуусгажээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр Монголд хувийн аяллын зорилгоор хүрэлцэн ирсээ талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Дональд Трамп Жр Монгол орноор аялаж байгаад өчигдөр эх орон руугаа буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж.
Дональд Трамп Жр "Хүү бид хоёр өнгөрсөн долоо хоногт Монгол орноор аялж, гэрт амьдарч байгаад ирлээ. Монгол бол миний очиж үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа. Хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байлаа.” гэж монгол оронд аялсан талаараа өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичсэн байна.
Аюулгүй байдлын үүднээс аяллын мэдээлэл нууц байсан бөгөөд Дональд Трамп Жр өнөөдрөөс эхлэн өөрийн сая сая хүн дагадаг Инстаграмм хуудсандаа Монголоор аялж буй зургуудаа тавьж эхэлсэн нь Монгол орноо дэлхий дахинаа сурталчлах бас нэгэн боломж болж байна.
Мөн нөгөө талаас нүүдэлчин ахуйг дэлхийд таниулж, Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.