ОХУ ажлын дөрвөн өдөрт ШИЛЖИХ үү?
2019 оны 8 сарын 26
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ажлын дөрвөн өдөрт шилжих нь болохгүй зүйлгүй ч өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш. Өнөөгийн цалингийн түвшинг хэвээр хадгалан ажлын өдрийг богиносгох нь хамгийн гол асуудал гэдгээ Оросын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохинтой уулзах үеэрээ хэлжээ.
Мөн нийгэм хөгжиж, техник, технологийн дэвшил амьдралд нэвтэрч байгаа нь ажлын өдрийг богиносгох асуудлыг илүү цаг үеийн болгож байгааг онцолжээ.
Одоогийн байдлаар Гамби улс 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс долоо хоногийн ажлын дөрвөн өдөрт шилжсэн юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
607223
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс