Д.Трамп Оросыг “Их Долоо”-д буцааж нэмэхийг дэмжив

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын оролцоотойгоор “G8” /“Их 8”/ хэлбэр рүү буцах нь зөв гэж үзэж байгаа тухай өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

“Хэрэв Орос улс /"Их 8"/ байсан бол илүү тохиромжтой байх болов уу гэж бодож байна, бидний ярьж байгаа олон зүйл Оростой холбоотой учраас “Их 8” байх ёстой, эргээд “Их 8” болох боломжтой гэж бодож байна." гэжээ.

“Их 7”-гийн бүлэгт эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Их Британи, Герман, Итали, АНУ, Франц болон Япон улс ордог.

Долоогийн бүлэг хэлбэрээр 1976-1997 он хүртэл оршин байсан бөгөөд ОХУ-ыг нэгдсэний дараа “Их 8” гэж нэрлэх болжээ. Харин 2014 онд Украинаас Крымийн хойгийг булаан эзэлж, өөртөө нэгтгэснийх нь дараа энэ бүлгээс Орос улсыг хасаж, “Их Долоо” нэртэй болсон юм.

 

Эх сурвалж: kaz.news
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607057
0 эможи

Зочин
2019-08-21 10:28
гоё хэлжээ
keyboard_arrow_up